| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:16 иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн сувилал руу шилжлээ

ЭМЯ-наас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Одоогоор тусгаарлалтад 273 хүн шинээр орсон бол 520 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2579 хүн тусгаарлах ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 70 хүн хэвтэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд эмч, ажилтнууд 7000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв. 

 Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа:

“Өчигдөр нийт 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тэднийг задалбал,  Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд, Тусгаарлах байранд байсан 53 иргэний давтан Сувилалд шилжсэн есөн иргэний давтан, эмч, эмнэлгийн 13 ажилчид, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч зэрэг болно.  Харин 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэд дараагийн шатны буюу сувиллын ажиглалт, хяналтад гарна. 14 нь энхийг сахиулагч дайчид бол хоёр нь энгийн иргэн байна” гэлээ.

 

Өчигдөр нийт 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.