| | USD/MNT 0₮

Нэрээ өөрчилж Бүргэд Майнинг компани болсон Эко алтан заамар компанийн ажилтан тогонд цохиулж амиа алджээ

Хуулинд захирагддаггүй, хууль дандаа зөрчдөг "Баян" Ч.Базараагийн "Эко алтан заамар" компанийн талбай дээр байсхийгээд ноцтой осол гарч хүний амь хохирдог гэдгийг олон нийт мэднэ. Ер нь удаа дараа ноцтой осол гаргадаг.

Хоёр хоногийн өмнө тус компанийн ажилтан тогонд цохиулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсныг ихэд нууцалжээ. Тодруулбал, Булган аймгийн Бүрхэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг дээрх компанийн ажилтан ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан байна. Энэхүү хэргийг хууль хяналтынхан болон компанийн зүгээс нууцалж байгаа талаар эх сурвалж хэлэв. Компанийн удирдлагууд талийгаачийн ар гэрийнхэнд хэдэн төгрөг өгөөд хэргийг дарагдуулдаг гэсэн яриа ч бий. 

Тус компанийн хувьд өнгөрсөн 2019 онд Төв аймгийн Заамар суманд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаад дөрвөн иргэн машинтайгаа нурангид дарагдаж амиа алдсан хэрэг гарсан. Ер нь байсхийгээд хүний амь нас эрсддэг гэдгийг түмэн олон мэднэ. Хамгийн гол нь хариуцлагагүй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, хууль, дүрэм, журам сахидаггүй даварсан компанийн балгаар олон хүний амь нас эрүүл мэнд хохирсоор байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жил дээрх ноцтой осол гарсны дараа Эко алтан заамар компани нэрээ өөрчилж "Бүргэд Майнинг"ХХК болж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Дандаа хууль зөрчдөг, салбар хариуцсан сайд болоод холбогдох албаныхан ч энэ компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож хааж чаддаггүй. Тусгай зөвшөөрлийг цуцалдаггүй, эрх дархтай энэхүү компани хууль зөрчиж, гол усны голдрил өөрчилж ажилласаар байгааг холбогдох газрууд анхааралдаа авна уу.  Нөгөөтэйгээр Эко алтан заамар компанийн учруулсан зовлонг мартаж болохгүй юм. 

Нэрээ өөрчилж Бүргэд Майнинг компани болсон Эко алтан заамар компанийн ажилтан тогонд цохиулж амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.