| | USD/MNT 0₮

Энэ жил ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцана

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 680 мянга орчим хүүхэд суралцах урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Тиймээс өмнөх жилүүдэд ашиглалтаас гарсан болон нэмэгдсэн хүүхдийн тоогоор, энэ хичээлийн жилд 100 нэр, төрлийн нэг сая ширхэг сурах бичиг нөхөн хэвлэж, нийлүүлэх болжээ.

БШУЯ-ныхан эл тооцоог өнгөрсөн хавар гаргасан бөгөөд өдгөө 78 нэр, төрлийн 780 мянган ширхэг номыг сургуулиудад түгээсэн байна. Үлдсэнийг нь хичээл эхлэхээс өмнө нийлүүлэх аж.

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 680 мянга орчим хүүхэд суралцах урьдчилсан тооцоо гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.