| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүн асан Л.Болдыг зөвлөхөөрөө томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, зөвлөхүүдээ томилсон билээ. ШИНЭ намын гишүүн УИХ-ын гишүүн асан Л.Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ. 

Л.Болдын хувьд өнгөрсөн сонгуульд ШИНЭ намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. 

Улмаар тэрбээр одоо ШИНЭ намын төв зөвлөлийн дарга гэсэн сонгуульт ажлаас гадна, ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөхөөр болов. 

Саяхан тэрбээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “улстөрчийн карьераа дуусгалаа” гэжээ. Тодруулбал тэрбээр “Цаашид ч ШИНЭ намын гишүүн хэвээрээ байх болно. Намынхаа төв зөвлөлийн даргын сонгуульт ажлаа эхний хурлаар өгнө. Өнгөрсөн сонгуулиар Хан-Уулын сонгогчид дүн тавьснаар миний хувьд улстөрчийн карьераа дуусгалаа. Цаашид надад өгөх даалгавар байвал төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, сурсан мэдсэнээ зориулах болно” гэжээ. 

Түүний ажлын туршлага:

  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч,
  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч,
  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн,
  • 1993-1996 онд “Бодь интернэшнл” группийн ерөнхийлөгч,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга,
  • 1999-2000 онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга,
  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч,
  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,
  • 2016 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, зөвлөхүүдээ томилсон билээ. ШИНЭ намын гишүүн УИХ-ын гишүүн асан Л.Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.