| | USD/MNT 0₮

Энэтхэг, Балба, Вьетнамаас 165 иргэн эх орондоо ирлээ

Гадаад улс орнуудад байгаа монгол иргэдээ татан авах хуваарийн дагуу Шинэ Дели-Ханой -Улаанбаатарын тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө өглөө 2020.08.06 газардлаа. 

Тус нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 165 иргэн эх орондоо ирэв. Дээрх иргэдээс 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн иржээ.‬

 

 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.