| | USD/MNT 0₮

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг эхнэрийнх нь хамт шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13:30 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч оройн цаг эхэлсэн тул завсарлаж, өнөөдөр үргэлжилнэ. 

Тодруулбал, өчигдөр нотлох баримт шинжлэн судлах шаардлагатай хэмээн түр завсарласан байна. Ийнхүү өнөөдөр шүүх хурал үргэлжлэн хэлэлцэгдэнэ. 

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.