| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:Хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэн олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын талаар хэлэлцлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төсвийн тодотголын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар 2020 оны төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар ажиглагдаж байгаа. Харин 2021 онд өснө гэдэг тооцоо гаргаж ирж байгаа. Сангийн яам төсвийн тодотголоо хийж, засгийн газарт танилцууллаа. Ард иргэд, ААН-үүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүд авна.  

Нэгдүгээрт, хүүхэд бүрд 100 мянган төгрөгт олгож буй арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Үүнийг олгоход 322 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

Хоёрдугаарт, нийгмийн халамж, тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг мөн үргэлжлүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй 100 мянган төгрөгийг үргэлжүүлнэ.

Гуравдугаарт, хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлнэ.  Мөн Онцгой байдлын албаныхан зэрэг цар тахалтай тэмцэж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Мөн эрүүл мэндийн салбарт ч санхүүжилт нэмнэ" гэлээ. 

 

хүүхэд бүрд 100 мянган төгрөгт олгож буй арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Үүнийг олгоход 322 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.