| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 611 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, харин эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Тусгай үүргийн онгоцонд төрсөн хоёр ихэр нярайн бие тогтвортой сайн байгаа ч биеийн жин нь бага байгаа учир эмчилгээ хийж буй юм байна. Тусгаарлалтаа ХӨСҮТ-д үргэлжлүүлэхээр болжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 3-нд нийт нийт 611 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. 

Үүнд, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэдийн давтан шинжилгээ, 27-нд Франкфуртаас ирсэн иргэд ХӨСҮТ-д ажиллаж байсан гурван хүн, ажиглах байранд байгаа найман хүн, эдгэрээд гарсан 7 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн давтан шинжилгээ багтсан.

Нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж буй 63 хүн байна. Тэднээс 59 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний бие хүндэвтэр, нэг хүний биеийн байдал маш хүнд байна. ХӨСҮТ-д 88 хүнд эмчилгээ тусламж үзүүлж байна. Тиймээс Монголчууд тайширч болохгүй. Хүн бүр хувийн ариун цэврээ анхаарч, хүн хоорондын зайгаа сайн барихыг зөвлөж байна" гэлээ. 

Дашрамд сануулахад, монголчууд өөрсдөө ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна. 

2020 оны наймдугаар сарын 3-нд нийт нийт 611 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.