| | USD/MNT 0₮

Хэлтсийн даргаас агентлагийн дарга руу шилжигч шалгуур хангаагүй балчир жаал хэний захиас вэ?

Монголын төр үнэхээр даацтай. Учир нь төрд очсон цагаан захтнуудын дийлэнх нь төд удалгүй байртай, машинтай, мөнгөтэй болж, аль нэг харъяа агентлагийн “хурган” дарга болж дэвшдэг нь нууц биш. Иймд ч өнөөгийн нийгэмд ТӨР гэхээр л эрх мэдэл, мөнгө гэж зүүдэлж сэрдэг залуус их болсон биз. Өөрөөр тэднийг цүнх баригчид хэмээн нэрлэх нь ч бий. Тэд хэн нэгэн даргын бөөрөнд наалдаж, ард түмнийхээ бус авилгачдийн ходоодыг дүүргэхээс бус ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа босгох тухай боддоггүй. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дунд албан тушаалд оччихоод иргэд үйлчлэх үүргээ мөнгө босгох хэрэгсэл хэмээн харсан авлигачдын татаасаар дарга болж амьдралаа дээшлүүлж ах нартаа үнэнч зүтгэх ёстойг чандлан баримталдаг. Үүний нэг жишээ нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт болж байгааг олон нийтэд ил болгохыг зорьсноо сонирхуулъя.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр 15-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Төрийн жинхэнэ албан тушаалд удирдах болон гүйцэтгэх албан тушаал”-д сул орон тооны захиалгыг Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлд өгсөн байдаг. Энэхүү захиалгын дагуу сонгон шалгаруулалт явагдсан гэх боловч үнэн хэрэгтээ зүгээр нэг жүжиг тоглоод өнгөрчээ. Энэ дундаас нэгэн лут залуу тавьсан шаардлагуудыг бүгдийг нь хангаж, горилогч дундаас шалгарсан нь Даваасүрэнгийн Батсүх гэгч аж.

Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт байж. Учир нь дээр дурдсан эрхэм Төрийн албаны тухай хуулийн хамгийн гол шалгууруудад огт тэнцэхээргүй байсан нь нийгмийн даатгалын дэвтэрийн болон төрийн албан хаагчийн анкетын туршлагын хэсэг нотлогджээ. Учир нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар бол Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд  төрийн албанд дор хаяж 8 жил ажилласан, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн шаардлага бий. Гэвч төрийн албанд дөнгөж гурван жил зургаан сар л ажилласан балчир жаал агентлаг удирдахаар болсон нь түүний ард Нийслэлд маш нөлөө бүхий албан тушаал хашиж байсан эрхэм байгаатай холбоотой гэсэн бор шувуу аль хэдийн жиргээд эхэлжээ.

Түүний балаг үүгээр дуусахгүй. Албан тушаалын хэнээтэн Д.Батсүх нь төрийн албан хаагч болсон гурван жилдээ дандаа даргын албан тушаал хашиж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны долдугаар сарын 31-ний хооронд Нийслэлийн архивын газрын хэлтсийн даргаар ажилласан байна. Төрийн албанд ёс журмын дагуу шалгараагүй, хүчээр шахуу томилж, даргын захиалгаар хэлтсийн дарга болгож, хуулийг уландаа гишгэсэн нь эрүүгийн хуулиар шийтгэл амсахаар хэмжээний хүнд ял юм. Эрх мэдэлгүй, танил талгүй хэрнээ хэнээс ч дутахааргүй эрдэм, боловсролтой, туршлагатай иргэд 20, 30 жил хүсээд ч дарга болж чадахгүй байхад хууль зөрчсөн, зөрчүүлсэн нөхдүүд одоо нөгөө краны хүүхэлдэйгээ НХАА-ны газрын дарга болгоно гээд улайрч байгаа сурагтай.

Агентлагийн дарга бол тухайн салбартаа л сайд нь гэсэн үг. Тус салбарынхан хоолтой байх эсэх нь даргаас шууд хамаарна. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь хотын гал тогоог хариуцдаг чухал газруудын нэг. Хоттой холбоотой тендер, шалгаруулалт бүгд энэхүү газраар, товчоор хэлбэл Д.Батсүх гэгчийн гараар дамждаг болох нь. Энэ бол шууд бус утгаараа гэмт хэрэг юм.

Уг нь хууль сахиулах байгууллагууд энэхүү хэрэгтэй чадлынхаа хэрээр тэмцсээр ирсэн. Харамсалтай нь гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлүүлж чадахгүй, дурандаа шатаж яваа нялх бацаануудаар төрийн албыг тоглуулсаар сууна. Төрийн албыг төрлийнх болгож, эрх мэдэл албан тушаалдаа цаддаггүй утсан хүүхэлдэйнүүдээрээ төрийг,  улсыг самардаг шударга дүртэй поп дарга нараасаа бид хэзээ салах вэ?

Тэднээс түргэн салахгүй бол тэд авилгачидаасаа илүү аюултай хүмүүс. Тэд нийгэмд байгаа хорт вирус. Тэднийг монголын төрөөс зайлуулж байж цэвэршинэ. Хээл хахуульд зуучилна, өөрсдөө авна, хор найруулна. Болж, бүтэхгүй бүхэн тэднээс эхлэлтэй. Учир нь тэдний хөрөнгө оруулгын мэдээллийг харвал дарга болсон цагаасаа өөрийн болон гэр бүлийнхээ хөрөнгийг огцом нэмэгддэг жамтай.

Монголын төр үнэхээр даацтай. Учир нь төрд очсон цагаан захтнуудын дийлэнх нь төд удалгүй байртай, машинтай, мөнгөтэй болж, аль нэг харъяа агентлагийн “хурган” дарга болж дэвшдэг нь нууц биш. Иймд ч өнөөгийн нийгэмд ТӨР гэхээр л эрх мэдэл, мөнгө гэж зүүдэлж сэрдэг залуус их болсон биз. Өөрөөр тэднийг цүнх баригчид хэмээн нэрлэх нь ч бий. Тэд хэн нэгэн даргын бөөрөнд наалдаж, ард түмнийхээ бус авилгачдийн ходоодыг дүүргэхээс бус ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа босгох тухай боддоггүй. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дунд албан тушаалд оччихоод иргэд үйлчлэх үүргээ мөнгө босгох хэрэгсэл хэмээн харсан авлигачдын татаасаар дарга болж амьдралаа дээшлүүлж ах нартаа үнэнч зүтгэх ёстойг чандлан баримталдаг. Үүний нэг жишээ нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт болж байгааг олон нийтэд ил болгохыг зорьсноо сонирхуулъя.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.