| | USD/MNT 0₮

ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг өнөөдрөөс дараах сайтаар бүртгэнэ

2020-2021 оны хичээлийн жилийн ЕБС-ийн нэгдүгээр ангийнхний элсэлт өнөөдрөөс буюу энэ сарын 03-наас 28-ны 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг эхчүүд www.parent.edu.mn цахим сайт руу нэвтэрч, харьяа сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлэх гэнэ.

Энэ жилийн хувьд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургууль дээр нь бүртгэнэ.

ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг өнөөдрөөс дараах сайтаар бүртгэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.