| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 2020 оны наймдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 430 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 272 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус ослын улмаас улмаас найман хүн гэмтсэн бол орон нутагт мотоциклийн ослоор хоёр хүний амь нас хохирсон байна.

Мөн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.