| | USD/MNT 0₮

Дарханы замд дахин эвдрэл үүсчээ

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсоны улмаас Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж эвдрэл үүсээд байгаа аж. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихийг анхааруулж байна.

Дарханы замд дахин эвдрэл үүсчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.