| | USD/MNT 0₮

С.Амарсайхан:Шаардлагатай бол буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэнэ

Сүүлийн үед сайжруулсан шахмал түлшний асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байна. Тухайлбал, шахмал түлш хэрэглэсэн гэх айлууд угаарын хийнд хордож, дөрвөн хүн нас барсан гэх асуудал хүчээ авав.

Тэгвэл энэ асуудалд Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж, өнөөдөр шинжилгээний дүнг танилцууллаа.

Шинжилгээний дүнгээр сайжруулсан түлш хэвийн ямар нэгэн хортой зүйл илрээгүй,  иргэдийн өөрсдийнх нь буруу галлагаа хэрэглээнээс болж хийнд хордсон байж болзошгүй. Өөрөөр хэлбэл сайжруулсан шахмал түлшинд ямар нэгэн “но” илрээгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга хэллээ.

Гэхдээ дээрх шинжилгээнүүдийг илүү нарийвчлахын тулд шахмал түлшийг БНСУ болон БНХАУ-д шинжлүүлэхээр болжээ.

Харин үүсээд байгаа энэ нөхцөл байдалд хотын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хүний амь эндсэнд харамсч байна. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.

Бүх талаас нь нөхцөл байдлыг тодорхойлж, шаардлагатай гэсэн бүхнийг цаг алдалгүй авч ажиллана. Мөн ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсэв. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавина. Бидний мэдэх мэдэхгүй ямар зүйл байгаа талаар гадаадад шинжлүүлэхээр боллоо. Одоо тэгээд шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдана. Айл өрхүүдэд зөвлөмж зөвлөгөөг сайн өгч яваа. Энэ өөрөө шинэ хэрэглээ болохоор зөвлөмжийг хангалттай сайн өгөх ёстой юм. Мөн айл өрхүүдэд урьдчилан сэргийлэлтийг дүүрэг, хорооны иргэдэд өөрсдийн хэмжээнд хийж яваа. Гэвч харамсалтай зүйл гарлаа. Энэ түлшинд асуудал байгаа байхгүй эсэхийг би хэлж мэдэхгүй. Мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагууд юу байна, юу нь болж, бүтэхгүй болохгүй байгаа талаар тодорхой хэлнэ. Шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно” гэв.

 

О.Гал 

Сайжруулсан шахмал түлшний асуудлаар хотын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.