| | USD/MNT 0₮

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Францад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдоно

Улс төрийн томилгоо үргэлжилсээр байна. Засгийн газрын сайд, дэд сайдууд, зарим агентлагийн дарга нарыг томилж дуусаад одоо элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох ажил явагдаж байгаа бололтой. Бидэнд ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр ирэх аравдугаар сард Монгол Улсаас зарим оронд суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орны хүмүүсийг томилохдоо Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Францад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилох гэнэ.

Дашрамд сонирхуулахад, түүний хүү Э.Золбоо Барилга, хот байгуулалтын дэд сайд болсон юм. Төрийн албыг төрлийнх болгодог уламжлал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газарт ч мөн үргэлжлэх бололтой.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Францад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдоно
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.