| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сарын дотор 15 хүн мотоциклтой онхолдож, амь насаа алджээ

Улсын хэмжээнд энэ оны долдугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас орон нутгийн замд 15 хүний амь нас хохирсон тоо баримтыг Тээврийн цагдаагийн албанаас өглөө. Тухайлбал, Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад тус бүр 1, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад тус бүр 2, Говь-Алтай аймагт гурав бүртгэгдсэн байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж явж байгаад онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.

Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сарын дотор 15 хүн мотоциклтой онхолдож, амь насаа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.