| | USD/MNT 0₮

Чехээс ирсэн иргэнийг ӨНӨӨДӨР улсын хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв

Чех улсад суралцдаг нэгэн оюутан тус улсаас гарч 25 хоногийн хугацаанд ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч гаалийн ажилтнууд хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар хэвлэл мэдээлэл болон цахим орчинд түгсэн. Хилээр нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авалгүй ирсэнд оршиж байгаа аж. Ингээд тус иргэний асуудал олон нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэв. 7цаг 36" хэмээн мэдэгджээ. Ямартай ч тус охиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эсэхэд УОК өнөөдөр хариу өгнө гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Чех улсад суралцдаг нэгэн оюутан тус улсаас гарч 25 хоногийн хугацаанд ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч гаалийн ажилтнууд хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар хэвлэл мэдээлэл болон цахим орчинд түгсэн. Хилээр нэвтрүүлэхгүй байгаа шалтгаан нь Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авалгүй ирсэнд оршиж байгаа аж. Ингээд тус иргэний асуудал олон нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.