| | USD/MNT 0₮

Зургаан настай хүү барилгын шороонд дарагдаж нас баржээ

Барилгын шороонд зургаан настай хүүхэд дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг Хов аймагт гарчээ. Тухайлбал, тус аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д Барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн таван ажилтан овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад овоолгоноос нурсан шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 18:15 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 18:20 цагт очиж Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн Э /6 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Барилгын шороонд зургаан настай хүүхэд дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг Хов аймагт гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.