| | USD/MNT 0₮

Сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 01-нд ЭХЛҮҮЛЭХ чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар 

  • КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  • Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хугацаанд нь буюу 2020 оны есдүгээр сарын 01-нээс эхлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд БШУЯ-нд өгсөн бөгөөд Шадар сайд Я.Содбаатар ч мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хугацаанд дуусгах үүрэг өгөөд байгаа нь дээрх шийдвэртэй холбоотой хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ЭХЛҮҮЛЭХ чиглэлийг Ерөнхий сайд өгчээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.