| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 708 сорьцийнх сөрөг гарч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрлээ. 

Тодруулбал, Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн хоёр нислэгийн 455 хүний давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн 38 цэргийн давтан шинжилгээ, тандалтын зорилгоор түүвэрлэн авсан 12 хүний сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 12 хүн, Орхонд тусгаарлагдсан 106 хүн, ачаа тээврийн 20 жолоочоос коронавирус илэрсэнгүй. 

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 20, 21, 24 настай гурван хүн 17-48 хоног эмчлүүлээд эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 288 байгаагаас 217 эдгэрсэн юм. Одоо эмчлэгдэж байгаа 71 хүний 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 9-ийнх нь хүндэвтэр байгаа юм" гэв.

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.