| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: 426 хүний сорьцонд коронавирус илрээгүй ба дахин нэг хүн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. 

Задалж хэлбэл, долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 иргэн, мөн Австралиас ирсэн 48 хүн, идэвхитэй тандалтын хүрээнд шинжилгээ хийсэн 14 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 60 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Өнөөдөр 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдэж эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна" гэв.

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.