| | USD/MNT 0₮

НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын 2020 оны хоёрдугаар улирлын буцаалт өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхэллээ. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн улирал бүрт олгож буй. 2020 оны гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгоно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Хэрэв таны НӨАТ-ын буцаалт орохгүй байвал системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн байж болзошгүй тул мэдээллээ нягтлаад дараах зааврын дагуу засварлаарай. Мөн НӨАТ-ын буцаан олголттой холбоотой санал хүсэлтээ татварын албаны 7011-5019 дугаарын утаснаас тодруулж болно.

НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.