| | USD/MNT 0₮

Өмнөговь аймагт болсон 5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 96 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 450 км-т, / өчигдөр буюу долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаарх мэдээллийг 10.09 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад, тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн юм.

Өмнөговь аймагт болсон 5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.