| | USD/MNT 0₮

Чингэлтэй дүүрэгт 20 мянган хүн хүлээн авах чадалтай ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ сүндэрлэнэ

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санаачилгаар Чингэлтэй дүүрэгт цоо шинэ жишиг өрхийн эмнэлэг сүндэрлэх гэж байна. Тодруулбал, тус дүүргийн 1-3 дугаар хорооны 20 мянган иргэнийг хүлээн авах чадамжтай жишиг өрхийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус эмнэлэгт иргэд анхан шатны бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой болох бөгөөд лабораторид бүхий л үзлэг, шинжилгээг өгөх боломжтой болсоноор иргэд хоёрдугаар шатлалын сувилал руу явах шаардлагагүй болсон юм. Ингэснээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой болсон талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээлж байлаа. Тэрбээр "Жишиг өрхийн эмнэлгийн нийт төсөвт өртөг нь 1,2 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд 2021 оны хоёрдугаар хагас гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор 1-3 дугаар хорооны 20 мянган иргэн үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн амбулатори, лабораториудад шинжилгээгээ хийлгэж, үзлэг оношлогоонд орох зэрэг цогц үйлчилгээг авах юм" хэмээн онцолсон юм.

Чингэлтэй дүүрэгт 20 мянган хүн хүлээн авах чадалтай ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ сүндэрлэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.