| | USD/MNT 0₮

Цагдаагийн алба хаагчид дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид нийслэл Улаанбаатар хотод гарсан дээрмийн хоёр гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус гэмт хэргүүд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд үйлдэгчид нь иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулж үйлдсэн аж.

Жишээлбэл, тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” худалдааны төвийн урд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг энэ сарын 18-ны өдөр хүлээн авч эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Л.Түмэнбаяр, цагдаагийн ахлах ахлагч С.Батбаяр нар шуурхай эрэн сурвалжилж ажиллахад Сэлэнгэ аймгийн харьяат, 29 настай эрэгтэй “Б”-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхад, Дархан уул аймгийн харьяат, 24 настай эрэгтэй “Г” нь Samsung маркийн гар утас, биет мөнгийг булаан зугтаасныг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн түүнчлэн өчигдөр тус дүүргийн 24 дүгээр хорооны гудманд үл таних гурван залууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганбатын удирдсан бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй, 36 настай “А”-г явж байхад 16-19 насны Б, З, Э нар нь бүлэглэн зодож хэтэвч, биет мөнгө, Huawei маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, биеэ хамгаалах чадваргүй болсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх зэргээр болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байдаг.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид нийслэл Улаанбаатар хотод гарсан дээрмийн хоёр гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус гэмт хэргүүд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд үйлдэгчид нь иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулж үйлдсэн аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.