| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Нийт батлагдсан 287 тохиолдлоос 213 нь эдгэрсэн

ЭМЯ-наас коронавируст нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ "2020 оны долдугаар сарын 19-ний өдөр нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулан боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа" гэв.

Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.