| | USD/MNT 0₮

Хоёр өдрийн дотор зам тээврийн ослын улмаас ДОЛООН хүн амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 541 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэнээс 2 нь хүүхэд, долоон хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байна. 
 
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 
  • Энэ сарын 18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.
  • Мөн өдрийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.
  • Мөн шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багын нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.
  • Долдугаар сарын 19-ний 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р баг “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 19-ний 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.
Түүнчлэн ТЦА-ны алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  
Хоёр өдрийн дотор зам тээврийн ослын улмаас ДОЛООН хүн амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.