| | USD/MNT 0₮

Нүхэн жорлонд унасан 3 настай хүүхдийг ЭСЭН МЭНД гаргажээ

Энэ онд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн. Иймдээ ч ОБЕГ, ЦЕГ-аас эцэг эхчүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй. Гэтэл Дорнод аймагт хүүхэд нүхэн жорлонд унасан талаарх дуудлага Шуурхай удирдлагын төвд иржээ. Тухайлбал, тус аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унасан тухай дуудлагыг долдугаар сарын 19-ний өдрийн 20.35 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 20.42 цагт очиж У/3 настай, эмэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна.

Нүхэн жорлонд унасан 3 настай хүүхдийг ЭСЭН МЭНД гаргажээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.