| | USD/MNT 0₮

Завхан аймагт зам даваа цасанд хаагджээ

Завхан аймагт их хэмжээний цас орж зам даваа хаагдаж, орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа тул аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг өнөөдрийн 16.00 цагаас эхлэн түр хугацаагаар хаажээ.

Замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гарсан тул иргэд жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчих бол цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаан хувцас, шатахуун тослох материал, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Завхан аймагт цас их орсны улмаас зам даваа цасанд хаагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.