| | USD/MNT 0₮

Баяр наадмын өдрүүдэд 231 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарчээ

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил 230 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч орсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 230 мянган нийслэлээс гарсан гэсэн үг. Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байх сөрөг хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хэвийн байлаа. Харин хотоос гарсан жолооч нар хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргаж байна” гэлээ.  

Баяр наадмын өдрүүдэд 231 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.