| | USD/MNT 0₮

Ноён долларын ханш 2835 төгрөгт хүрлээ

Валют арилжааны “Найман шарга” захад өнөөдрийн байдлаар ченжүүд 2832-2833 төгрөгөөр авч 2835-2836 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад 2843 төгрөгт хүрлээ. Долларын ханш сар гаруйн хугацаанд 15-20 төгрөгөөр өсчээ. Тухайлбал, тавдугаар сарын 13-ны өдөр 2800 төгрөгт хүрээд байжээ.

Харин Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2834 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сарын өмнөх ханшаас 18 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ноён долларын ханш 2835 төгрөгт хүрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.