| | USD/MNT 0₮

Дэд сайдаар томилогдсон ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарыг чөлөөлөв

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.  

  1. БОАЖ-ын дэд сайд- Ц.Батбаяр
  2. Батлан хамгаалахын дэд сайд - Б.Баярмагнай
  3. Сангийн дэд сайд - С.Мөнгөнчимэг
  4. ХЗДХ-ийн дэд сайд - С.Баатаржав
  5. ХНХ-ын дэд сайд - С.Зүльфикар
  6. БХБ-ын дэд сайд - Э. Золбоо
  7. БШУ-ны дэд сайд - Г.Ганбаяр
  8. ЗТХ-ийн дэд сайд - Ж.Бат-Эрдэнэ
  9. Соёлын дэд сайд - М.Батбаяр
  10. УУХҮ-ийн дэд сайд - О.Батнайрамдал
  11. ХХААХҮ-ийн дэд сайд - Г.Батсуурь
  12. Эрчим хүчний дэд сайд - М.Баярмагнай
  13. Эрүүл мэндийн дэд сайд - Ш.Анхмаа

Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов.

Дэд сайдаар томилогдсон ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарыг чөлөөлөв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.