| | USD/MNT 0₮

Гэр бүлийн дөрвөн хүн угаартжээ

Өчигдөр шөнө гэр бүлийн дөрвөн хүн сайжруулсан түлшинд угаартсан гэх дуудлага онцгой цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, БГД-ийн 11 хороонд... тоотод “Бөөлжөөд угаартсан байна” гэх дуудлагыг шалгахад тус тоотод оршин суух 14 настай Б, 7 настай А, 83 настай Ч, 61 настай Л нар нь угаартсан байдалтай байжээ. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, гэрээс нь шахмал түлш, үнс зэргийг тэмдэглэн баримт болгон авч явжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Гэр бүлийн дөрвөн хүн өчигдөр шөнө угаартжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.