| | USD/MNT 0₮

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэмт буруугийн шүүх хурал товлогдлоо

“Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд ЭХХШТХ-ийн 33.1.1-1.1, 1.2,1.3,1.4 дэх заалтуудыг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлолоо.

“Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд ЭХХШТХ-ийн 33.1.1-1.1, 1.2,1.3,1.4 дэх заалтуудыг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.