| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн энхийг сахиулагчдын 18-аас нь корнавирус илэрлээ

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна. Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагчийг авчраад байгаа юм. Тэгвэл сүүлд ирсэн 51 энхийг сахиулагчийн 18-аас нь корнавирус илэрлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 14-нд нийт 408 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өчигдөр Афганистанаас ирсэн 51 цэргийн 18-аас нь корнавирус илэрсэн юм. 

Задалж хэлбэл, тандалтын зорилгоор 5 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 42 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн дөрвөн жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч байна. 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад онош батлагдсан 261 тохиолдол байгаагаас 207 тохиолдол нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчилгээ, тандалт, хяналт дор байна”

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн энхийг сахиулагчдын 18-аас нь корнавирус илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.