| | USD/MNT 0₮

Орон нутгийн замд дахин осол гарч, нэг хүн амиа алджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд авто осол гарах нь ихэссээр байна. Тухайлбал, энэ сарын 12-ны байдлаар зам тээврийн ослын улмаас 17 хүн бэртэж, 19 хүн амь насаа алдсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Гэтэл өчигдөр дахин нэг ноцтой осол гарч, хүний амь эрсэдлээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Архангайд шороон замд "Тоёота Корола" маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай эрэгтэй Ц амь насаараа хохирсон байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд авто осол гарах нь ихэссээр байна. Тухайлбал, энэ сарын 12-ны байдлаар зам тээврийн ослын улмаас 17 хүн бэртэж, 19 хүн амь насаа алдсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.