| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдлаа

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй  тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.
 
Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан.  Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.
Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг  голомтод  ажиллаж байна.
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.