| | USD/MNT 0₮

Зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй улмаас автомашин онхолдох үед цонхоор шидэгдэж амь насаа алдсаар байна

Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй улмаас автомашин онхолдох үед цонхоор шидэгдэж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.

Өнгөрсөн баяр наадмын 09-ний өдрөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Осол хэргийн улмаас 17 хүн гэмтэж, Нийслэлд 1, Орон нутагт 18 хүний амь нас хохирсон байна.

Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  Урьдчилан сэргийлж ажилласан байна. 

2020 оны долдугаар сарын 09-ний өдөр ослоор 11 хүн амь насаа алдсан,

Долдугаар сарын 10-ны өдөр нэг хүн нас барсан,

Долдугаар сарын 11-ний өдөр долоон хүн амь насаа алджээ.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж Орон нутгаас Нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

  • Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж  байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх, /
Арын зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй улмаас автомашин онхолдох үед цонхоор шидэгдэж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.