| | USD/MNT 0₮

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ХҮНИЙ АЛТАН АМЬ АВАРЛАА

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар  хэлтэст 2020 оны долдугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд иржээ. Тус дуудлагын дагуу эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай нэг минутын дотор очиж шалгажээ.

Энэ үед 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн байдалтай байхад нь амьсгал дэмжих эмнэлэгийн анхан шатны тусламжийг  20-иод минут буюу Яаралтай тусламжийн 103-ийн эмч нар  иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварлаа.

Эцэг эхчүүд  та бүхэн бага насны  хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАР ХҮНИЙ АЛТАН АМЬ АВАРЛАА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.