| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл: 15 настай хүүхэд тарваган тахлаар нас барсан гэсэн онош гарсан

Өчигдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Тус хүүхэд сумын эмнэлэг рүү ирэх замдаа нас барсан. Энэ талаар судлахад нас барахаас гурав хоногийн өмнө хоёр найзтайгаа тарвага агнаж, тарваганы махыг өвчиж, хүнсэндээ хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй. Иймд өчигдөр Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг голомтод ажиллаж, сорьц авах ажиллагааг хийсэн. Задлан шинжилгээний эхний дүгнэлтээр өвчтөнд тарваган тахалтай төст савхарцар бактериологийн сорьцонд илэрсэн. Нарийвчилсан PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг ЗӨСҮТ-д авчирч байгаа. Өөрөөр хэлбэл, урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч, үржлийн хэлбэрт орж нас барсан гэсэн онош гарч байгаа.

Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Кавказ, Алтайн бүс нутгууд нь тарваган тахлын онц идэвхтэй бүс гэж гарсан. Иймд тарвагыг агнахгүй байх, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Өчигдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.