| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: 80 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Тэрбээр "2020 оны долдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 143 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 9 жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэнгүй.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдээд эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 230 байгаагаас 203 нь эдгэрч, дараагийн шатлал руу шилжсэн. 

Өчигдөр орой Афганистанаас эх орондоо ирсэн 62 энхийг сахиулагчаас хоёрыг нь ХӨСҮТ-д авчирсан. Нэг хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн маргааш үүрээр Афганистанаас үлдсэн 51 энхийг сахиулагчийг эх оронд нь авчирна" гэв.

Д.Нямхүү: 80 настай эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.