| | USD/MNT 0₮

Орон нутгийн замд НОЦТОЙ ослууд бүртгэгдсээр байна

Орон нутгийн замд НОЦТОЙ ослууд бүртгэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд Өвөрхангай аймагт гарсан зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирчээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 10-ны өглөө 05.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан "Тoyota Аlion" маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Дулааны хавтгай гэх газарт онхолдож зорчигч "О" 30 настай эмэгтэй амь насаа алдсан байна.

Тухайн ослын шалтгаан нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүсээ хэрэглээгүйн улмаас тээврийн хэрэгслээс 10 метрт шидэгдэж амь насаараа хохирсон, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй улмаас эрүүл мэндээрээ хүнд гэмтсэн. Харин тухайн машинд зорчиж явсан зорчигч хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан учир гэмтэл бэртэл бага авчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн аялал зугаалгаар орон нутгийн замд зорчихдоо хурдаа зөв тохируулж, хамгаалах бүсээ зүүж, хүн болон ачаа хэтрүүлж тээвэрлэхгүй байхад онцгой анхаарна уу. Мөн орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байгааг анхаарч, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөндөө оролцохыг сэрэмжлүүлж байна.

Орон нутгийн замд НОЦТОЙ ослууд бүртгэгдсээр байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.