| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: ШИНЭЭР ТӨРСӨН УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТНУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага, заан цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

Ингээд шинээр төрсөн улсын харцаган цолтнуудыг танилцуулж байна. 

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр

  • Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар

ТАНИЛЦ: ШИНЭЭР ТӨРСӨН УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТНУУД
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.