| | USD/MNT 0₮

НААДАМ2020: Үндэсний сур харвааны шилдгүүд тодорч, улсын ДӨРВӨН цолтон төрлөө

Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Эрэгтэй сурчдаас Даян мэргэн төрлөө. Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Д.Дэмбэрэлсайхан түрүүлж даян мэргэн болжээ.

Үндэсний их баяр наадмаар нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон бөгөөд үүнээс эмэгтэй нь 144, эрэгтэй харваач 396 байжээ. Эндээс улсын дөрвөн цолтон төрөн гарлаа. Үүнд:

  • Монгол Улсын мэргэн Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Даян мэргэний болзол хангалаа.
  • Хоёрдугаар байранд спортын мастер аймгийн мэргэн Д.Баттулга 36 оноо авч Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа.
  • Гуравдугаар байранд аймгийн мэргэн, спортын мастер П.Явуухулан 36 оноогоор Гоц мэргэний болзол хангалаа.
  • Харин эмэгтэй харваачдаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харваж Монгол Улсын мэргэний болзол хангалаа.
  • Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа 34 оноо хангалаа. Гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.
НААДАМ2020: Үндэсний сур харвааны шилдгүүд тодорч, улсын ДӨРВӨН цолтон төрлөө
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.