| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нас барлаа

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглэн, халуурсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан байна. Тэрээр тарваганы мах идсэн, мөн мотоциклоос унасан гэх өгүүлэмжтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Аймгаас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар явсан байна. Тус аймгийн онцгой комисс хуралдаж, шинжилгээний эцсийн хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглэн, халуурсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.