| | USD/MNT 0₮

НААДАМ2020: Говь-Алтай аймгийн Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдаанд түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын айргийн тав тодорлоо. Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнайд ирлээ. 
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж, 
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ,
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хурдан хээр,
  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ айргийн тавд орлоо.
НААДАМ2020: Говь-Алтай аймгийн Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдаанд түрүүллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.