| | USD/MNT 0₮

Хүй 7 худагт ноцтой осол гарчээ

Өнөөдөр 15 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Land Cruiser маркийн автомашин Toyota маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж байгаа аж.

Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг руу зорих автомашины хөдөлгөөн нэмэгдсээр байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүд их гардаг. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Хүй 7 худагт ноцтой осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.