| | USD/MNT 0₮

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын А/36 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-16 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хариуцлагатай жижүүр ажиллуулж, 11-323002 утас эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэнэ.  Мөн коронавируст халдвар (Ковид-19)-ын талаарх зөвлөгөө мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаар утаснаас авах боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай штабын 11-324207, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, зарим нутгаар 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.

Эрүүл мэндийн сайдын А/36 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-16 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.