| | USD/MNT 0₮

НААДАМ2020: Төв аймгийн уяач Б.Нямжавын хурдан хээр азарга ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хурдан хээр азарга өнгөлсөөр барианы зурхай руу орж ирлээ. Ингээд Төв аймагчууд 55 дахь азаргаа улсын их баяр наадмаар түрүүлүүллээ.

Араас нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хурдан хээр азарга аман хүзүүдсэн юм.

Хурдан азарганы уралдаанд 110 гаруй хурдан хүлэг мордсоноос:

  1. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга
  3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга
  4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн буурал азарга
  5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ажнай цавьдар азарга
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түмнээс түрүүлэн тод магнай болж
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.