| | USD/MNT 0₮

Б.Найдалаа:Д.Одбаяр завхарсан нийгмийн бугшсан асуудлын илрэл учир огцрох ёстой

ХҮН намаас өнөөдөр ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-ын онгоцны үйлчлэгч эмэгтэйн өгзгийг илсэн асуудлаар шалгагдаж байгаад өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирсэн Д.Одбаяр даргыг ёсзүйн том алдаа гаргасан учир ард түмнээс уучлалт гуйж, албан ажлаа өгөхийг шаардаж мэдээлэл хийв.

Тус намын дарга Б.Найдалаа “Нийт монголчуудын нэр хүндийг шороотой хутгалаа. Нэг хүний асуудал ч цаанаа том асуудал юм. Гэтэл Д.Одбаяр УИХ-ын дарга нь өмөөрлөө. ҮХЦ-ийн хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нь хариуцлагагүй мэдэгдэл гаргасан. Ил далд байдлаар өмөөрч байна.

Энэ бол нэг хүний асуудал биш. Монгол Улсад бугшсан муухай асуудал. Д.Одбаяр бол завхарсан нийгмийн бугшсан асуудлын илрэл юм. Авлига, ёсзүйгүй асуудал. Хуулийг уландаа гишгэдэг, хэргээ хаацайлдаг, нийгмийг нийтийг төөрөгдүүлдэг. Хэрэг нь нотлогдсон хэрнээ, эх орондоо ирсэн хэрнээ өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Тийм учраас ХҮН намаас өнөөдөр Д.Одбаяр гэж хүнийг огцрохыг шаардаж байна. Энэ сарын 01-нд огцруулахыг шаардсан бичгээ УИХ хүргүүлсэн. Энэ хүн огцрох ёстой. Монгол төрийн жишиг болох ёстой. Тийм учраас Д.Одбаяр гэж хүндээ биш, иймэрхүү алдаа гаргасан хүнийг үг, дуугүй огцруулдаг байх ёстой. Д.Одбаярыг монголчуудаас уучлал гуйгаад, ажлаасаа огцрохыг шаардаж байна” гэлээ. 

ХҮН намаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг уучлалт гуйгаад огцрохыг шаардлаа
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.