| | USD/MNT 0₮

Буриад сурын харваанд Х.Баасандорж түрүүлж, улсын мэргэн боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн боллоо.

Эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүлэв.

Спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Ийнхүү үндэсний сур, буриад сурын улсын мэргэн боллоо.

Буриад сурын харваанд Х.Баасандорж түрүүлж, улсын мэргэн боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.